sonin.mn
 
“Өнгөлөг хот өөриймсөг сэтгэл” аяны хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотын “Хот тохижилтын газар”-аас төвлөрсөн хогийн цэг  рүү цахилгаан татаж теле  камер байрлууллаа.
Ингэснээр хог зөөврийн машинуудынхаа эргэлтийн давтамж, бүртгэлийг тоолох, иргэд хувийн унаагаараа хог хаягдлаа  тээвэрлэж ирэхдээ хогийн цэг хүрэлгүй гадуур нь асгадаг байдлыг зогсоох боломжтой юм. Хэрэв  иргэд хогоо тогтоосон цэг дээр хаяагүй тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтран  тухайн тээврийн хэрэгслийг улсын дугаараар  нь хайж  хариуцлага тооцох боломжтой болсон байна.
 
Зуны цагаар дотоод гадаадаас ирсэн жуулчид, зочид төлөөлөгчид наадам үзэхээр  Сайншандын  зүүн урд байрладаг баяр наадмын талбайд заавал очдог хэдий ч урдхан талд байдаг төвлөрсөн хогийн  цэгийг давхар дурандахад хүргэдэг юм. Энэ зохисгүй байдлыг халах зорилгоор дээрх төвлөрсөн  хог хаягдлыг  ландшаптын аргаар  газарт булах ажлыг хийхээр  аймаг, сумын удирдлагаас дэмжлэг хүсчээ.
 
 
Х.Эрдэнэбулган
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг