sonin.mn
 
 
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаар ахлуулсан тусламж хүргэх цуваа өчигдөр орой зүүн аймгийг зорив. ХХАА-н сайд түймэр гарсан сумдад тусламж хүргэж өгөхийн зэрэгцээ газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажиллах юм байна.
Одоогийн байдлаар 22.4 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.2 сая төгрөгийн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 17.7 сая төгрөгийн бэлэн мөнгө цугласан байна. 
Салбарын яам түүний харьяа байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа түймэрт өртсөн сумдад өгөхөөр болсон бол тусламжийн санаачилгыг үндэсний үйлдвэрлэгчид ихээхэн дэмжиж ажиллажээ. Тухайлбал, Улаанбаатар хотоос “Өгөөж чихэр боов” ХХК, “Өег” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, “Грийн сити” ХХК, “Баатрууд тэнгэр” ХХК, “Хүн од” ХХК, “Мах маркет” ХХК, “Монгол эко мах” ХХК, “Хатан сүйх импекс” ХХК, “Алейск импекс” ХХК, “Дөрвөн өлзий” ХХК, “Мон вурст”ХХК, “Суман гүн”ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Од групп” ХХК, “Орбит комплекс” ХХК, “Өгөөж чанар” ХХК, “Витафит” ХХК, “Баясах фүүдс” ХХК, “Тэнгэр плаза” ХХК, “Есөн од интернейшнл” ХХК, “Монгол тамхи со” ХХК, Булган аймгийн “Хангайн гурил” ХХК-ууд нэгдээд байна.
Мөн малын эмийн худалдааны компаниуд хандив өргөсний зэрэгцээ Тогтвортой амьжиргаа, Хөдөө аж ахуй маркетинг, Азийн хөгжлийн банкны 9164 төсөл, малын эрүүл мэнд, Зах зээлийн бэлчээрийн удирдлага зэрэг төсөл, хөтөлбөрийн байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа буюу 3,45 сая төгрөгийг түймэрт нэрвэгдсэн сумдад илгээж байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг