sonin.mn
 
 
Украйны Львовын  мужид Украйн-Америкийн томоохон хэмжээний “Fearlass Cuardian”-2015 (“Аймшиггүй манаа “)  цэргийн сургууль эхэлсэн тухай “Коммерсант” өнөөдрийн дугаартаа өгүүлжээ.
Тус  улсын Баруун хэсгийн командлалын  Яворины полигон дээр америкийн явган цэргийн 300 сургагч  Үндэсний гвардийн 900 дайчдыг  Украйны Зэвсэгт хүчний 50 төлөөлөгчийн хамт энэ оны  11 дүгээр сар хүртэл сургахаар иржээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд Украйны ерөнхийлөгч Петр Порошенко, Киев дахь АНУ-ын Элчин сайд Жефри Пайетт нар оролцов.
 
 
 
 
Москва хот А.Огторгуймаа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг