sonin.mn
 
 
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг бvтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотойгоор салбар бvрийн төлөөллийг хvлээн авч хөдөлмөрийн салбарт ялангуяа гадаадаас ажиллах хvч авах, хөдөлмөрийн аюулгvй байдлыг хангах чиглэлд барьж буй бодлогоо танилцуулах цуврал уулзалтыг хийж буй юм. Тэрбээр өчигдөр уул уурхайн, зам барилга, тээврийн салбарт vйл ажиллагаа явуулж буй 30 шахам компанийнхантай уулзаж санал бодлоо солилцлоо. 
 
БVРТГЭЛТЭЙ АЖИЛГVЙЧVVДЭЭС АВЧ СУРГАСАН БОЛ УРАМШУУЛАЛ ОЛГОНО
 
Уулзалтаар ярьсан эхний асуудал гадаадаас авч буй ажиллах хvчинтэй холбоотой байв. С.Чинзориг сайд “Бид эдийн засгийн хvндрэлтэй байгаа vед гадаадаас авч буй ажиллах хvчний тоог нэмэхгvй байх бодлого барьж байгаа. Монгол Улс жилдээ 25-28 мянган хvн гаднаас авч байна. Энэ тоо сvvлийн арваад жил өөрчлөгдөөгvй юм билээ. Гэтэл яг ийм хэмжээгээр бид дотоодын ажиллах хvчээ ажлын байраар хангаж чадахгvй байна гэсэн vг. Тиймээс ирэх жилээс эхлээд энэ тоог бууруулах тал дээр онцгой анхаарч ажиллахаас аргагvй. Vvний тулд та бvхэнд энэ жил авсан гадны ажиллах хvчнийхээ 30 хvртэлх хувьтай тэнцэх тооны монгол хvнийг Хөдөлмөрийн биржид бvртгэлтэй ажилгvйчvvдээс авч гадныхныг дагалдуулан ур чадвар, технологи эзэмшvvлэх шаардлагыг тавьж ажиллана. Ирэх онд гаднаас авах ажиллах хvчний квотыг энэ жилийнхээс 30 хvртэл хувиар буулгаж олгоно. Гэхдээ vvнийг бид та бvхнээс зvгээр л шаардаад шахаад суухгvй. Боломж бололцоогоороо дэмжиж ажиллах юм. Тухайлбал, Хөдөлмөрийн биржид бvртгэлтэй ажилгvйчvvдээс авч МСVТ болон өөрийн сургалтын баазад тvшиглэн сургаж дадлагажуулан ур чадвартай болгосон тохиолдолд сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас олгох боломжтой. Мөн Хөдөлмөрийн биржээс авч, сургаад ажилтай болгосон тохиолдолд хуулийн дагуу тухайн ажилтны зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгох бололцоо ч бий. Тиймээс яг энэ чиглэлд та бvхэн манай яамтай хамтраад гэрээ байгуулаад ажиллахыг санал болгож байна” хэмээн ярьсан юм. Гэрээний биелэлт ирэх онд ажиллах хvчний квот авахад гол шалгуур болно гэдгийг ч дуулгасан. 
 
АЖИЛЛАХ ХVЧ ОРУУЛЖ ИРЭХЭЭР ЗӨВШӨӨРӨЛ АВСАН КОМПАНИ БУСАДДАА ШИЛЖVVЛЭХ БОЛОМЖГVЙ
 
С.Чинзориг сайд мөн энэ vеэр компаниуд БНХАУ-аас ажиллах хvч авах гэрээг өөрсдөө явж хийдэг хvндрэлтэй тогтолцоог өөрчилнө гэдгийг хэлсэн. Манайд гаднаас ажиллах хvч авах, гадаадад ажиллах хvч илгээх ажлыг Хөдөлмөр эрхлэлтийн vйлчилгээ, судалгаа мэдээл­­лийн vндэсний төв хариуцдаг. Цаашдаа Хятадаас авах ажиллах хvчний асуудлыг ч мөн энэ газар хариуцаж, БНХАУ-ын төрийн байгууллагатай хамтран зохион байгуулж байх юм байна. Тvvнээс гадна гадаадаас ажиллах хvч авах гэдэг бараг бизнес хэлбэртэй зvйл болсныг яг одооноос таслан зогсоож байгааг сайд анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, ажиллах хvч оруулж ирэхээр зөвшөөрөл авсан компани бусаддаа шилжvvлэх боломжгvй болсон. Хэн нэгний авсан зөвшөөрлөөр өөр компанид ажиллах хvнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгvй байх шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Тиймээс “Хэрэв танай ажил дууссан бол хvмvvсээ гарга, өөр хэн нэгэнд хэрэгтэй бол материалаа ном журмынх нь дагуу бvрдvvлээд ханд. Бид аль болохоор чирэгдэлгvйгээр асуудлыг шийдээд өгөхөд анхаарна” хэмээж байлаа. Энэ бvх асуудлыг зохицуулж Гадаадаас ажиллах хvч авах, гадаадад ажиллах хvч илгээх хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг ч сайд хэлж байлаа. 
 
ГАДААД, МОНГОЛ АЖИЛТНЫ ЦАЛИНГ ЯЛГААГ АРИЛГАХ ЗААЛТЫГ ХУУЛЬЧИЛНА
 
Уул уурхай хөдөлмөрийн зах зээлийн хамгийн шингээлт багатай салбар гэдгийг С.Чинзориг сайд онцолсон. Хөдөлмөр эрхэлж буй 1,1 сая хvний ердөө 3,5 хувь нь энэ салбарт ажилладаг. Тэгсэн хэрнээ гаднаас авч буй ажиллах хvчний 20 хувь нь уул уурхайн компаниудад ногдож байгаа. Тиймээс гаднаас авах ажиллах хvчний тоог багасгаж vндэсний боловсон хvчнээр салбараа хангахад чиглэсэн бодлого явуулахын хамт хөдөлмөрийн аюулгvй байдлын дvрэм журмыг чанд сахиж ажиллах тал дээр онцгой анхаарах ёстойг сайд хэлж байлаа. Өнгөрсөн онд vйлдвэрлэлийн ослоор уул уурхайн салбарт 10 хvн амиа алдсан гэнэ. Тиймээс УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж буй хvмvvсийг даатгалд хамруулах, амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг нэмэх гэхчилэн хэд хэдэн заалтуудыг шинээр тусгасныг сайд уулзалтад оролцогчдод товч танилцуулсан. Мөн шинэчлэн боловсруулж буй Хөдөлмөрийн тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалттай компанид байдаг гадаад, монгол ажилчдын цалингийн ялгааг арилгахад чиглэсэн адилхан ажил хийж буй бол адил хэмжээний цалин авдаг байх заалт оруулж буй аж. Гэхдээ энэ нь тухайн ажилтны ур чадвартай хамаатай байх учраас монголчуудын ур чадварыг дээшлvvлж гаднаас авсан мэргэжилтэнтэй дvйх хэмжээний байх тал дээр анхаарах ёстойг С.Чинзориг сайд ярьсан. Мөн уг хуульд уул уурхайн салбарт тvгээмэл болсон хөдөл­­мөрийн гурвалсан харилцааг зохицуулах, жасаагаар буюу гэрээсээ хол, удаан хугацаа­гаар ажилладаг хvмvvсийн ажил амралтын цагийг зохицуулахгэхчилэн ажил олгогч, ажилтан аль алиных нь эрх ашгийг хамгаалахын хамт vvргийг тодорхой болгож тэнц­­вэржvvлсэн байдлаар хуулийн төслийг боловсруулсныг танилцуулсан. 
 
УР ЧАДВАР ЭЗЭМШVVЛЭХЭЭС ГАДНА ХӨДӨЛМӨРЛӨЖ СУРГАХ ГЭДЭГ ТОМ АЖИЛ ЮМ БАЙНА 
 
Мөн С.Чинзориг сайд “Монгол залууст ур чадвар эзэмшvvлэхээс гадна тэднийг хөдөлмөрт бэлтгэх сургалтыг явуулах хэрэгтэй юм байна. Монголчууд ажил хийх дургvй, хэдхэн хоног ажиллачихаад алга болдог, ажил тасалдаг, хөдөлмөрлөх эрх vvргийнхээ талаар ямар ойлголтгvй гэсэн шvvмжлэл их явдаг. Vvнийг арилгахын тулд магадгvй хөдөлмөрлөж сурахад бэлтгэх нэг төрлийн vйлчилгээ шаардлагатай юм байна гэж бодогдоод байгаа” хэмээсэнтэй уулзалтад оролцогчид санал нэгдэж байсан. Сайдыг дээрх мэдээллийг хийсний дараа уулзалтад ирсэн компанийнхан хуульд орж буй өөрчлөлтvvдээс гадна гаднаас авах ажиллах хvчний асуудал дээр барьж буй сайдын бодлоготой холбоотойгоор саналаа хэлж, зарим асуултдаа хариулт авсан юм. Энэ удаагийн уулзалтад “Самсунг Си энд Ти” корпораци, “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг”, “Эс Си Ти И Си Эм” , “Ван-Vрс”, “МЦУУ”, “Итайкар”, “Иххvрэн хар”, “Тавантолгой шин” , “Монпорт” , “Бумантрейд”, “Дөрвөн зам транс”, “Омогт цагаан шонхор транс”, “Доншен газрын тос Монгол”, “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” , “Импайр Газ Монголиа”, “МАК”, “Мөнхийн баян гал”, “Чайна Металуржикал Тиангонг Констракшн Монголиа”, “Шинь шинь” зэрэг 30 шахам компани оролцсон юм. Тэд хэлэхдээ
-Сургалтуудыг vнэхээр сайн явуулах хэрэгтэй байна. Манайх өдрийн гурван хоолтой, байраар хангадаг, сардаа 800-гаас сая төгрөгийн цалин өгнө, нийгмийн даатгал төлнө гэхэд л Хөдөлмөрийн биржээр дамжуулаад авсан хvн гурав тав хоноод алга болдог. Тиймээс энэ хандлагыг өөрчилж, хөдөлмөрийн зах зээлд буй ажиллах хvчнээ сургах тал дээр салбарын бодлого хандах ёстой байх. 
-Аж ахуйн нэгжvvдэд хяналт шалгалт гэж толгойны өвчин болоод байна. Жижиг асуудлаар хvрч ирээд vйл ажиллагаа хаах хvртэл томруулаад ажилд их саад болох юм. Тиймээс аливаа аж ахуйн нэгжийн vйл ажиллагаанд саад учруулахгvйгээр хяналт шалгалтаа хийдэг байх тал дээр дэмжлэг vзvvлэхийг хvсч байна. 
-Гаднаас авч буй ажиллах хvчнийг эрvvл мэндийн vзлэгт хамруулах гэж бэрхшээлтэй асуудал байдаг. Гаднаас ирж буй хvмvvс нутагтаа эрvvл мэндийн иж бvрэн vзлэгт орчихоод ирдэг байхад энд яг тэр шинжилгээнvvдийг давхардуулан авахдаа заавал улсын эмнэлэгт хандах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл манай компанийн хувьд Дорноговийн Даланжаргаланд 1000, Мандах суманд 500 ч юм уу хvн авчирсан байлаа гэхэд бvгдийг нь Сайншандын нэгдсэн эмнэлэгт vзлэг шинжилгээнд хамруулах ёстой болдог. Тэр олон хvнийг нэг өдөрт багтаагаад vзээд шинжилчих боломж аймгийн эмнэлэгт байхгvй. Тvvнээс болоод буудлын мөнгө, хоол унааны зардал компаниас гаргахаас гадна хугацаа их ордгоос хуульд заасан 21 хоногт амжаагvй гээд торгууль төлөх болдог гээд бэрхшээл их гардаг. Энэ тогтолцоог шинэчлэх боломж бий юу. 
-Манайх замын компани. Орон нутгаас хvмvvс аваад улирлаар ажиллуулчихдаг юм. Ийм нөхцөлд таны ярьсан урамшууллыг авах боломжтой юу гэхчилэн олон асуулт тавьж, саналаа хэлсэн.
 
Эх сурвалж: