sonin.mn
 
 
Ном хүргэлтийн үйлчилгээгээрээ хэрэглэгчдийн танил болсон “Book.mn” сайтын зүгээс олон нийтийн дунд “Хүүхэд бүрт оюуны боловсрол хэрэгтэй” уриан дор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд номын сан байгуулах аяныг санаачилжээ. Тус эмнэлгийн цусны эмгэг судлал болон бөөр, дотоод шүүрлийн тасагт хүүхдүүд гурван сараас гурван жилийн хугацаатайгаар хэвтэн эмчлүүлдэг бөгөөд энэ хугацааны турш тэд хичээлээсээ завсардах ч тохиолдол гардаг байна.
 
Иймээс “Book.mn” сайтын хамт олон ард иргэддээ хандан тус эмнэлэгт хүүхэд багачуудад зориулсан тусгай номын сан байгуулах аяныг дэмжиж, шинэ хуучин бүх төрлийн номоо хандивлахыг уриалжээ. Хандивын номуудыг “Азхур” номын дэлгүүрийн бүх салбарт хүлээж авахаас гадна сайтын ажилтнууд хаягаар тань очиж авах боломжтой ажээ.
Б. Сансар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин