sonin.mn
 
 
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын судлаачдын нийгэмлэгтэй хамтран ирэх сарын 8-нд аялал жуулчлалын салбарт ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг зохион байгуулна.
Тус яармагийг зохион байгуулснаар оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцлийг хангана хэмээн албаныхан хэллээ. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан ажилд шалгаруулж авах аж.
 
Дашрамд дурдахад 2014 оны хөдөлмөрийн яармагт аялал жуулчлалын байгууллагууд 442 ажлын байр зарласнаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч,  зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байв.
 
Б.Заяа 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг