sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ВВС/. Испанийн алдарт уран зураач Пабло Пикассогийн “Алжир эмэгтэйчүүд” бүтээл Нью-Йорк хотод Кристигийн дуудлага худалдаагаар 179 сая долларын үнэд хүрснээр дэлхийн хамгийн үнэтэй уран зураг боллоо.
Утсаар дуудлага худалдаанд 11 минут оролцон үнийн санал хэлсэн хүмүүс уг бүтээлийг урьдчилан таамаглаж байсан 140 сая доллароос давуулан үнэлжээ.
 
Их Британийн уран зураач Фрэнсис Бэконий “Лусиан Фрейдийн гурван судалгаа” бүтээл урьд нь дуудлага худалдаагаар дэлхийн дээд амжилт тогтоон 142.4 сая долларын үнэд хүрч байсан байна.
 
Уг бүтээлийг 2013 онд мөн Кристигийн дуудлага худалдаагаар худалдаж байжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг