sonin.mn
АНУ-д болж байгаа буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 106 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Г.Нандинзаяа дөрөвдүгээр байрт шалгарч “Рио-2016” олимпийн наадамд цэц мэргэнээ сорих эрхээ авлаа.
Манай залуу тамирчин Г.Нандинзаяа бол оюутны дэлхийн аварга, оюутны универсиадын хүрэл медальт, энэ жил 21 настай ур чадвар нь өсч яваа буудагч юм. Тус төрөлд Сербийн буудагч дэлхийн цомын аварга Андре Арсович тэргүүлсэн бол Хорватын буудагч олимп, дэлхийн медальт Шнезана Пежчич, Данийн буудагч дэлхийн залуучуудын аварга Стейн Нилсен нар удаалжээ.
 
Мөн энэ дасгалд ОУХМ, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа финалд шалгарч наймдугаар байрт орсон бөгөөд зургадугаарт орвол эрхээ авах байжээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг