sonin.mn
Дархан-Уул аймгийн төв Дархан хотын ерөнхий боловсролын сургуулиудыг энэ онд төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т зориулсан нэгдсэн өдөрлөг болж өнгөрөв.
Энэ хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд нийт 724 сурагч 12 дугаар ангиа төгсөж байгаагаас 36 сурагч 40 улирал дараалан онц сурсан амжилт гаргажээ. Мөн энэ удаагийн төгсөлт нь “Анхны 12 жилийн төгсөлт” гэдгээрээ онцлог боллоо. Уг эрдмийн баярыг төгсөгчид өглөө нь сургууль тус бүр дээрээ тэмдэглэж сургуулийнхаа шилдгүүдийг шалгаруулсан бол эрдмийн нэгдсэн баярт аймаг, сумын удирдлагууд болон аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун нар нээлтэд нь оролцож баяр хүргээд цаашдын ажил мэргэжлээ сонгож суралцахад нь амжилт хүслээ.
 
Б.Норовсамбуу
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг