sonin.mn
ТОКИО. /NHK/. Монгол сүмоч Тэрүнофүжи озэки цол хүртлээ. Энэ нь Японы мэргэжлийн сүмо бөхийн дээрээсээ хоёр дахь цол юм.
Японы сүмогийн холбоо түүнд озэки цол өгөхөөр өнөөдөр албан ёсоор шийджээ. Тус холбоо энэ шийдвэрээ Тэрүнофүжи болон түүний Исэгахама дэвжээний багшид даруй уламжилсан байна.
 
Сэтгэл санаа болоод биеийн хүч, ур чадвараа сайжруулахын тулд  шаргуу ажиллах болно гэж Тэрүнофүжи хэлээд, ёкозүна болохыг зорино гэжээ.
 
Тэрүнофүжи 12 даваа, гурван унаатайгаар өнгөрсөн долоо хоногийн ням гарагт дууссан нацү башёд түрүүлсэн.
 
Өдгөө 23 настай тэрбээр мэргэжлийн сүмочийн хувиар 2011 онд анх дэвжээнд гарч байсан билээ.
 
Энэ оны гуравдугаар сарын башёгийн өмнө тэрбээр сэкивакэ цол хүртэж байсан юм.
 
Тэрүнофүжи нэг жилийн дотор озэки цол хүртсэн анхны бөх боллоо.  Ирэх башёгоос дөрвөн озэки цолтон дэвжээнд гарна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцама" агентлаг