sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Кэмбрижийн их сургуулиас хэрэгжүүлж буй “Дижитал зураг шээрлэх төсөл”-ийн хүрээнд өвөр монгол эмэгтэй аавынхаа ямар төрхтэй байсныг анх удаа харсан байна.
 
Монгол болон Сибирьт амьдардаг орчон болон эвенк хүмүүсийн гэрэл зургийг авч байсан үе буюу 1929-1932 онд зурагчин Этель Линдгрений авсан аавынхаа зургийг Анта Бу харсан байна.
 
Гэрэл зургаа авахуулсан хүмүүсийн дүр төрхийг үр удамд нь харуулахаар ОХУ болон Их Британийн судлаачид зарим зургийн цуглуулга гаргажээ. "Урьд өмнө хараагүй зургууд" үзэсгэлэн өнөөдөр Кэмбриджид нээгдэнэ.
 
“Миний аав Петр Булдоровский намайг бага байхад нас барсан. Би түүний зургийг харж байгаагүй” гэж Анта Бу судлаачдад хэлжээ. ОХУ-ын Санкт-Петербург хотын Антропологи болон угсаатны зүйн музей, Өвөр Монголын Хөх хот, Их Британийн Абердин хот, Кэмбриджийн судлаачид хамтран уг төслийг хэрэгжүүлж байна.
 
Орчон болон эвенк хүмүүс нь БНХАУ болон ОХУ-ын залгаа хилийн зүүн хойд хэсгээр нутагладаг уугуул иргэд юм. Орчон хүмүүс адуу маллаж, ан гөрөө хийж амьдардаг бол нүүдэлчин эвенкүүд цаа буга малладаг байна.
 
Кэмбриджийн эрдэм шинжилгээний ажилтан Этель Линдгрен, түүний нөхөр Оскар Мамен нар орчон болон эвенк иргэдийн аж амьдралыг харуулсан 18 мянган зургийг 1929-1932 оны үед авснаа хүү Жон Линдгренээр дамжуулан 1992 онд Кембрижийн их сургуулийн Антропологи, археологийн музейд хандивласан байна. Мөн ОХУ-ын угсаатны зүйч Сергей Широкогорофф болон түүний эхнэр Элизабет 1912-1917 оны хооронд дээрхтэй адил зургуудыг авч баримтжуулсан нь Кунсткамера музейн архивт хадгалагдан үлджээ.
 
Эвенк болон орчон хүмүүсийг нэгтгэж, улмаар тэдний түүх, соёлын өвийг таниулах “Дижитал зураг шээрлэх төсөл”-ийн хүрээнд эрдэм шинжилгээний ажилтнууд 26 мянган зургаас шилж, сонгон үзэсгэлэн гаргажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг