sonin.mn
КАРАЧИ. /NHK/. Хэт халалтын улмаас амиа алдагсдын тоо 700 орчим боллоо гэж Пакистаны өмнөд нутгийн эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс мэдэгдлээ.
Пакистаны хамгийн том Карачи хотын агаарын температур өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн Цельсийн 40 гаруй хэмд хүрсэн байна.
 
Наранд цохиулах болон зүрхтэй холбоотой бусад өвчний улмаас хэдэн зуун хүн амиа алдсан бөгөөд 5000 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. Пакистаны эрх баригчид хариу арга хэмжээг нэмэгдүүлэхийг эмнэлгүүдэд үүрэг болгосон байна. Мөн Карачи хотод түр зуурын эрүүл мэндийн төвийг тус улсын арми нээжээ.
 
Лалын шашинтан давамгайлсан Пакистан улсад Рамадан сар болж, олон хүн нар мандахаас нар жаргах хүртэл мацаг барьж байна. Энэ нь зарим оршин суугчдын хэт халалтыг даван гарах чадварыг сулруулж байна. Мөн эрчим хүчний хомсдол нь цахилгаан болон ус тасрах, агааржуулагчгүй болох шалтгаан болсоор байна.
 
Эрчим хүчний хомсдолыг зохицуулах тал дээр арга хэмжээ авахгүй байна гэж зарим хүмүүс Засгийн газраа буруушаав.  Үүнтэй холбоотойгоор Пакистаны сөрөг хүчин эсэргүүцлийн жагсаал удахгүй зохион байгуулах шийдвэр гаргажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг