sonin.mn
КАНБЕРРА. /ВВС/. Бариу жинсэн өмд нь булчин болон мэдрэлийн системийг ноцтой гэмтээж болзошгүй гэж эмч нар сануулав. 35 настай эмэгтэйн хөлийн булчин өмдөн дотроо хөөсний улмаас түүний өмдийг хайчилж тайлахад хүрсэн байна гэж Их Британийн Мэдрэл, мэдрэлийн мэс засал болон сэтгэцийн эмгэг судлалын сэтгүүлд мэдээлжээ.
 
Австрали дахь байшин руу нүүхдээ эмэгтэй хоосон шүүгээнд хэдэн цагийг сууж өнгөрүүлсэн байна. Оройн нь түүний хөл бадаарч, алхахад хэцүү болжээ. Эмэгтэй булчингийн дарагдлын хам шинж өвчтэй байсан бөгөөд энэ нь бариу жинс өмссөний улмаас улам дордсон байна гэж эмч нар үзжээ.
 
Булчингийн дарагдлын хам шинж нь хүнд өвчин бөгөөд уг эмэгтэйн хувьд түүний хөлийн булчин өмдөн дотроо хавагнаж эсвэл цус алдсанаас болж өвчтөний байдал улам даамжирсан байж болох юм.
 
Үүний улмаас эмэгтэй алхаж чадахгүй болж, хэдэн цаг газарт хэвтсэн байна. “Royal Adelaide” эмнэлэгт хийсэн шинжилгээний үеэр түүний шилбэ маш их хавдсан байжээ.
 
Эмэгтэйн хөл халуун, цусны эргэлт нь хангалттай байсан хэдий ч булчин нь суларч, мэдээгүй болсон байжээ. Түүний шилбэнд даралт үүссэнээс болж, эмэгтэйн булчин болон мэдрэл гэмтсэн байв.
 
Энэ өвчин нь тэр болгон хүн бүрт тохиолдоод байдаггүй боловч бие барьсан, богино жинсэн өмднөөс болж гуя нь мэдээгүй болсон өвчтөнүүд хэд хэдэн удаа ирснийг эрүүл мэндийн бусад байгуулага мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг