sonin.mn
СТА дуучин Д.Намсрайноровын шинэ уран бүтээл “Сарны саруултайд” дуу сонсогчдод хүрээд удаагүй байна. Энэхүү дууны хөгжмийг УГЗ Т.Найданжав, үгийг яруу найрагч Ч.Алтантүлхүүр зохиожээ. Тэгвэл дуучин социал вебсайтын хэрэглэгч найз нарынхаа дунд “Сарны саруултайд амжих уу” мэргэжлийн болон сонирхогч, бүх нийтэд зориулсан видео бичлэгийн нэг хувилбар бүтээх  уралдаан зарлалаа.
 
Уралдаанд оролцогчдоос шилдгийн шилдэг нэг оролцогчийг  шалгаруулж, Монголын шилдэг зохиолч нарын хэвлэмэл бүтээлийн дээж,  дуучин Д.Намсрайноровын уран бүтээлийн дээж, нэг сая төгрөг гардуулах юм. Тэргүүн байрын шагналыг энэ сарын 27-ны бямба гарагт Нарны орон жуулчны баазад гардуулах аж. Уралдаанд оролцсон хүн бүр дуучинтай хамт “Нарны орон” жуулчны баазад аялах эрхтэй.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг