sonin.mn
Сэтгүүлч, яруу найрагч Д.Отгонцагааны “Бороон дундах нисэлт” шүлгийн түүвэр уншигчдын гарт очлоо. Тэрээр энэхүү номын шүлгүүдээ олон жилийн хугацаанд бичсэнээрээ онцлогтой. Уянгын голдуу шүлгүүдээс бүрдсэн уг номын редактороор Г.Сүхзориг ажиллажээ. Түүний анхны “Шат” хэмээх шүлгийн түүвэр нь 2002 онд МЗЭ-ээс зарласан анхны номын уралдаанд шалгарч хэвлэгдэж байжээ.
 
Энэхүү номын хурим өнөөдөр Блю моон уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болох юм байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг