sonin.mn
Энэ жил бүх насны морьдын уралдааны замыг богиносгох шийдвэрт хүрсэн хэмээн Хурдан морины салбар комиссын орлогч дарга, хурандаа Ж.Болдбаатар хэлж байна.
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил энэ өдрүүдэд ид үргэлжилж байгаа бөгөөд энэ жил хур бороо багатайгаас үүдэн Хүй долоо худагт гандуу, зүлэг ногооны гарц муу, тоос шороо ихтэй, аагим халуун байгаа нь уралдааны замыг богиносгох гол шалтгаан болжээ. Цаг агаарын энэхүү байдлаас үүдээд Хүй долоон худагт хөрс усалгааны машин гарч, усалгааг тогтмол хийж байгаа юм. Харин шөнөдөө хүйтэн хонож байгаа нь өвс зүлэгний гарцад сөргөөр нөлөөлж байна гэж Хүй долоо худагт ажиллаж байгаа хүмүүс хэлж байв.
 
Д.Өлзий
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг