sonin.mn
ОХУ-ын Буриад улсын нутгаар аялах Монголын адал явдалт, спорт аяллын холбооны 17 тамирчин Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав нутаг, Саяны нуруунд энэ сарын 26-наас ирэх сарын 08-ныг хүртэл аялахаар бэлтгэлээ хангаад байна.  
 
Монголын адал явдалт, спорт аялалын холбооны ерөнхийлөгч Б.Жияандоржоор ахлуулсан ахмад болон залуучуудын төлөөллийг багтаасан багийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр аяллын багийн хамт олонд амжилт хүсч үдэж өглөө.
 
Энэхүү аялал Монгол Улс, ОХУ-ын Буриад улсын спорт аялал баг тамирчидтай хамтран уламжлал болсон бөгөөд долоо дахь жилдээ болох гэж байгаа юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг