sonin.mn
Үндэсний их баяр наадмаар буюу ирэх сарын 10-ны өдрийн 21.00 цагаас Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг тоглоно. Анх удаа задгай талбайд тоглох уг дуурийн гол дүрийн жүжигчдийг сонгон шалгаруулалтаар тодруулжээ.
 
Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрд 13 дуучин өрсөлдсөнөөс Юндэнд МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг нар шалгарсан байна.
 
Эдгээр гол дүрд шалгарсан дуучин тус бүрийг НЗДТГ-аас 10 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж урамшуулах аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг