Багануур дүүргийн ногоон бүст байрлах “Тэмүүлэл” зуслан өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулан эхний ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа. Тус зуслан нь нэг ээлжиндээ 45 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд энэ жилийн хувьд 6 ээлжээр хүүхэд багачуудыг амраах аж.
Ээлж тус бүр өөрийн гэсэн онцлогтой байхаар төлөвлөгөө гаргасан байна. Эхний ээлж “Ёс заншлаасаа суралцая” уриан дор монгол ёс заншил, зан үйлээсээ суралцах юм. Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн харьяа тус хүүхдийн зуслангийн нэг ээлж долоо хоногийн хугацаатай, төлбөр нь 50 мянган төгрөгийн үнэтэй байна.
Тус зуслан энэ жил “Цэвэр агаар эрүүл мэнд”, “Ногоон дэлхий-Хүүхдийн оролцоо”, “Хамтдаа хөгжье-Хамтдаа ярилцъя” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ хүлээн авах аж.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0