sonin.mn
Москвагийн Улаан талбайд “Книги России” номын наадам энэ сарын 25-28 нд болж өнгөрөв. Арга хэмжээнд тус улсын 300 гаруй хэвлэлийн газрууд оролцожээ. Наадамд 100 мянган ном дэлгэн харуулжээ.
 
Наадмын нээлтийн ёслолын ажиллагаан дээр дэлхийд данстай нэрт хөгжимчин төгөлдөр хуурч Денис Мацуев, Татарстан улсын Симфони найрал хөгжим удирдаач Александр Сладковскийн удирдлага дор тоглолсон юм. Нээлтийн ажиллагааны хүрээнд Бүх оросын “Хамгийн шилдэг уншигч -сурагч “ уралдааны шагналтнуудад шагнал гардуулах ёслол болов. 
 
“Книги России “ наадамд олон улсын сэтгүүлч, телевизийн нэрт хөтлөгч Владимир Познер /“Книга как мост между культурами”/ ”Ном соёлуудыг холбох гүүр” лекц уншиж оролцов. Нэрт зохиолч Михаил Веллер оросын зохиолчдын өмнө Эх орны дайны үйл явдлуудыг тусгахад тулгарч байгаа бэрхшээлүүд болон эх оронч сэтгэхүйг уран зохиолын туслалцаатай хэрхэн хөгжүүлэх зорилтын талаар ярьжээ.
 
Крымийн хойгийн хэвлэлийн газрын эзэд сүүлийн хэдэн жил тус хойг дээр хэвлэгдэн гарсан ном зохиолуудаа авчирсан байв. Түүнээс гадна А.П. Гайдарын нэрэмжит Хүүхдийн Төв номын сангаас бэлтгэн гаргасан “Хүүхэд , өвсөр үеийнхний шилдэг 100 зохиол” номын каталогийн танилцуулах презентац болов.
 
Уг каталогийн зохиолч Рифат Саратзетдинов 2015 оны хүүхдийн шилдэг номнуудын тухай сонирхолтой яриа хийв. Нэрт зохиолч Олег Рой “Жинглики” шинэ хүүхдийн зохиол болон үүнтэй адил нэртэй хүүхэлдэйн киноны тухай яриа хөгжилтэй яриа дэлгэв. 
 
Оросын зохиолчдын хорооны гишүүн, Соёлын сайд Владимир Мединский өөрийн бичсэн “Стена”(2012) (”Хана”) болон , “Война.1939-1945” (2011) (“Дайн” ) номуудаараа наадамд оролцов.
 
Түүнээс гадна наадмаар “Жизнь замечательных людей” /”Суут хүмүүсийн амьдрал”/ цувралын 125 жилийн ойн өдөр /6 –р сарын 27/ нэрт цэргийн жанжин Г.К.Жуков, М.И. Кутузов болон сансрын анхны нисгэгч Ю.А.Гагарин болоод нэрт зохиолчид -М.А. Булгаков, А.А.Вознесенский, А.С.Грин, Ф.М.Достоевский, А.И.Солженицын нарын тухай шинэ ном зохиолыг танилцуулж байлаа. Бага ангийн болон дунд сургууль, сургуулийн өмнөх насны хүүхдийн нийт 700 сурах бичгийн зохиолч Ольга Узорова томчуудад багачуудыг хэрхэн номонд дуртай болгох тухай сонирхолтой лекц уншлаа. 
 
Ням гаригт уран барилгын “SVESMI “товчооны захирал Александр Свердлов Москвагийн номын сангуудыг шинэчлэн өөрчлөх тухай өөрийн ажлын дүгнэлтийг илтгэж, “Пространственное решение библиотеки” “Номын сангийн орон зайн шийдэл” дугуй ширээний яриа зохион явууллаа. 
 
Москвагийн Улаан талбай дээр 23 мянган метр квадрат талбайд тэлсэн “Книги России “ номын наадам Орос улсад зарласан Уран зохиолын жилийн томоохон арга хэмжээ болов.
 
Москва хот. А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг