sonin.mn
РОМ. /ВВС/. Итали өвгөн 91 настайдаа дунд сургууль төгслөө. Николла Торелло төгсөлтийн шалгалтууддаа бэлтгэхийн тулд өдөр бүр 17:00 цагаас сургуульд явж байжээ. Түүний шаргуу хөдөлмөр талаар өнгөрөөгүй байна.
 
Хөгшин оюутан математик, англи хэлний ярианы шалгалт болон Италийн хамгийн алдартай зохиолчдын нэг Алессандро Манзонигийн талаарх эссэндээ бүтэн оноо авчээ. Тэрбээр насаараа оёдолчин хийсэн хүн аж.
 
Түүний дөрвөн хүүхэд, зургаан ач, зээ болон багш нар нь шалгалтаа амжилттай өгснийг нь тэмдэглэжээ. Тэрбээр Италийн Кьете хотын дунд сургуулийг төгссөн байна. Мөн тус хотын дарга түүнд баяр хүргэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг