sonin.mn
БЕРН. /BBC/. Нарны эрчим хүчээр ажилладаг, "Solar Impulse 2" нисэх онгоц Номхон далайг гаталж дээд амжилт тогтоох хоёр дахь сорилтоо эхлүүлж, буцах боломжтой цэгийг өнгөрсөн байна. Уг онгоц Нагоя нисэх онгоцны буудлаас ням гарагт Хавай арлыг зорьжээ. Нислэгийн нийт хугацаа ойролцоогоор 120 цаг юм.
 
Номхон далайн цаг агаарын тааламжтай нөхцөлийг хүлээн нислэг хоёр орчим сараар хойшлогдсон бөгөөд цаг агаарын таагүй байдлаас болж нисэх онгоц энэ сарын эхээр Японд ослын буулт хийсэн байна.
 
“Нисэх онгоц буцах боломжтой цэгийг өнгөрлөө. Одоо таван өдөр таван шөнө нисэж, эцсийг нь харах л үлдлээ” гэж “Solar Impulse” цахим хуудсаараа мэдэгдэв. Цаг агаарын байдал өөрчлөгдвөл нисэх онгоц буцаад Япон руу нисэх боломжгүй болсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг