sonin.mn
Монгол Улсад нисэх загварын спорт үүсч хөгжсөний 50 жилийн түүхт жилийн ойдоо зориулж нийслэл Улаанбаатар хотод 2015 оны чөлөөт нислэгийн загварын ДАШТ-ийг зохион байгуулна.
 
Монголын нисэх загварын нийгэмлэг /МАСА/ ирэх долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 3-нд Налайх дүүргийн Дархан ноёны худаг буюу Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн дэргэд чөлөөт нислэгийн загварын 4 хэсэгт тэмцээнийг 17 дахь жилдээ зохион байгуулна. Энэхүү дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 37 орны 320 орчим тамирчин ирэх бол манай улсаас 80 гаруй тамирчин өрсөлдөнө.
 
Тэмцээнийг 100 орчим шүүгч тунгаан шүүж шилдгүүдийг тодруулна. Манай оронд анх удаа зохион байгуулж байгаа уг тэмцээнийг ЗХЖШ, Налайх дүүргийн ЗДТГ, Скайтел, Скайнэтворкс, БОСА катеринг, Грийн химистри зэрэг компани, аж ахуйн нэгжүүд дэмжин, хамтран ажиллаж байгаа юм.
 
Б.Мөнхзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг