sonin.mn
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жилийн 7-р сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог урлагийн тоглолт болж УДБЭТ-ын хамт олон 3000 орчим үзэгчдэд өөрсдийн тоглолтоо толилуулсан.
 
Харин энэ жилийн 7-р сарын 4-ний 21.00 цагаас “Best of Classics- Open air” цогц хөтөлбөрийг Улсын их баяр наадамд зориулан өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолт болно. Энэ үдэш Чингисийн талбайд 2000-3000 суудал засахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
BEST OF CLASSICS OPEN AIR ХӨТӨЛБӨР УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
 
1.    Франц вон Зупе “Алдарт морьтон” дуурийн удиртгал УДБЭТеатрын симфони  найрал хөгжим, Удирдаач УДБЭТеатрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
2.    Ж.Верди “Аида” дуурийн Хүндэтгэлийн марш УДБЭТеатрын найрал дуучид, симфони найрал хөгжим
 
3.    Л.Минкус “Пахита” балетын Төгсгөл УДБЭТеатрын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, балетын жүжигчид
 
4.    C.Кардилльо“Ачлалгүй зүрх” УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Гомбо-Очир
 
5.    Л.Ардити“Үнсэлт”  УДБЭТеатрын гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа
 
6.    П.И.Чайковский “Хунт нуур” балетын Адажио УДБЭТеатрын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, эмэгтэй бүжигчид, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
7.    Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин СТА О.Хүрэлбаатар
 
8.    Ш.Гуно “Вальпургийн шөнө” УДБЭТеатрын балетын гоцлооч О.Анужин, Б.Төгөлдөр, эрэгтэй бүжигчид
 
9.    Э.Монте “Чардаш” УДБЭТеатрын гоцлол хөгжимчин МУУГЗ Ц.Мөнхболд хийл хөгжмөөр гоцлон симфони найрал хөгжим хөгжимдөнө, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
10.    Ж.Пуччини “Богема”дуурийн Мюзеттагийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин СТА Ш.Наранчимэг
 
11.    П.И.Чайковский “Цөмөөхэй” балетын Па-де-де УДБЭТеатрын балетын гоцлооч МУГЖ Г.Цолмон, гоцлол бүжигчин Б.Пүрэв-Очир, эрэгтэй бүжигчид
 
12.    Ж.Верди “Симон Боканегра” дуурийн Фиескогийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ
 
13.    Ж.Верди “Хувь заяаны хүч” дуурийн удиртгал УДБЭТеатрын симфони найрал хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
14.    А.Адан “Жизель” балетын Сүнсний бүжиг УДБЭТеатрын балетын гоцлооч СТА Б.Баасансүрэн, СТА Б.Энхтуул, М.Мөнхтуяа, эмэгтэй бүжигчид
 
15.    И.Штраус “Хаврын урь”  УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг
 
16.    М.Глинка “Руслан Людмила” дуурийн удиртгал  УДБЭТеатрын симфони найрал хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
17.    А.Бородин “Игорь Ван” дуурийн Хивчакуудын бүжиг  УДБЭТеатрын балетын жүжигчид, найрал дуучид, балетын гоцлоочид, Ж.Ханбулнай, СТА А.Өлзий-Орших, СТА М.Од, СТА Э.Эрдэнэжаргал, Т.Хан-Очир, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
18.    Агустин Лара “Ла Гранада” УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Батжаргал
 
19.    Ж.Верди “Трубадур” дуурийн Азученагийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин СТА М.Дариймаа
 
20.    Л.Минкус “Дон Кихот” балетын Гран па УДБЭТеатрын балетын гоцлооч СТА Б.Саруул, СТА А.Өлзий-Орших, балетын жүжигчид
 
21.    Ж.Верди “Травиата” дуурийн Виолеттагийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга
 
22.    Ж.Оффенбах “Баркаролле”  УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин СТА М.Дариймаа, найрал дуучид
 
23.    Ж.Бизе “Кармен” дуурийн IV үзэгдлийн Найрал дуу УДБЭТеатрын найрал дуучид
 
24.    Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны ари УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, СТА Б.Эрдэнэтуяа, Ш.Наранчимэг, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
25.    Ж.Верди “Риголетто” дуурийн Герцогийн дуу  УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, Удираач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
26.    Ж.Верди “Риголетто” дуурийн Риголеттогийн ари  УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин
 
27.    Ж.Верди “Трубадур” дуурийн Ди Луна, Леонора нарын хоршил Гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг
 
28. Ж.Пуччини “Турандот” дуурийн Калафын ари  Гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, МУГЖ С.Мөнгөнцэцэг Ө.Уянг    а, СТА Б.Эрдэнэтуяа, СТА Ш.Наранчимэг,  найрал дуучид, симфони найрал хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
Концертын ерөнхий найруулагч СТА Е.Сарантуяа
Ерөнхий Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
Ерөнхий балетмейстр СТА Д.Дашлхагва
Ерөнхий хормейстр СТА Н.Дашбямба
Ерөнхий зураач СТА Г.Ганбаатар