sonin.mn
ВОЛГОГРАД. /TASS/. Дэлхийн II дайны үед амь эрсэдсэн Зөвлөлтийн цэргүүдийн цогцос бүхий бункерыг ОХУ-ын Волгоград хотоос /хуучнаар Сталинград/ хөл бөмбөгийн 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барьж буй хүмүүс олжээ.
 
1942 оны долдугаар сараас 1943 оны хоёрдугаар сар хүртэл Волгоград болон тус хотын ойр орчмын бүсүүд нь Сталинградын тулааны талбар байсан юм.
 
“Нацист Германы цэргүүд энэ газарт хүрч чадаагүй учир эдгээр цогцсыг Зөвлөлтийн цэргүүдийнх гэдэгт бид 100 хувь итгэлтэй байна” гэж тус хотын музейн албаны хүн хэллээ.
 
ДАШТ нь 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд Оросын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг