sonin.mn
“Miss World” буюу "Дэлхийн мисс-2015" энэ жил БНХАУ-д 63 дахь удаагаа болно. Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөөх “Miss World Mongolia 2015” тэмцээн өчигдөр ялагчаа тодрууллаа. Энэ жилийн Дэлхийн миссд эх орноо төлөөлөн оролцох миссээр Н.Ану шалгарчээ.
 
Тэрээр 24 настай, биеийн харьцаа 90х62х92, биеийн өндөр 178см, ШУТИС-УТДС-ийг төгссөн. Усанд сэлэх, шүлэг бичих, аялах дуртай, англи хэлтэй. ШУТИС-ийн шилдэг загвар өмсөгч 2010 он, “Face of Mongolia” шилдэг модель 2011 “Miss Mongolia-2013” наадмын ялагч “Говь” компани 2011-2012 оны нүүр царай, “Дархан минж” компани 2013 оны нүүр царайгаар тодорч байжээ.
 
“Miss World” тэмцээн нь дэлхий ертөнц дээрх хамгийн авьяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй тэмцээний нэг юм. Манай улс 2005 оноос авьяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусад охид бүсгүйчүүдээ манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо энэхүү тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн юм.
 
 Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг