sonin.mn
Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн санаачилгаар цагаан хоолоор сүсэгтэн олондоо үйлчлэх зорилготой "Гандан зоог" цагаан хоолны газар өчигдөр үүдээ нээлээ.
 
Тус цагаан хоолны өргөөнд мэргэжлийн гадаад, тогоочид олон үндэстний цагаан хоолоор үйлчлэх юм. Мөн хүүхдийн даахь үргээх баяр, хүний хойдохын буяны ажлыг мацаг хоолоор хийдэг үндэсний уламжлалаа сэргээхийг зорьж Гандантэгчилэн хийдээс сүсэгтэн олондоо уриалж байна.
 
Төрөлтөн бүхэн амгалан орших үндэс болсон амьтны амь хөнөөгөөгүй эрүүл, энэрэнгүй мацаг хоолоо зооглоно уу хэмээн тус цагаан хоолны газраас урьж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг