sonin.mn
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит “Шувуун саарал” цогцолборыг Багануур дүүрэгт барьж байгуулж эхэлжээ.
 
Уг ажлыг Багануур дүүргийн 35 жилийн ойн хүрээнд хийж байгаа юм. Цогцолборыг тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, мянганы зам дагуу, Гүний овооны арын 4 га газарт байгуулахаар шийдвэрлэж, дүүргийн төр захиргааны байгууллага 2015 оны орон нутгийн хөгжлийн сангаас 350 сая төгрөг гаргасан байна.
 
“Шувуун саарал” цогцолборын гүйцэтгэлийг “Үүдэн чулуу” ХХК хийж байгаа бөгөөд одоогоор хөшөө, хашаа, хаалга зэргийг барьж босгожээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг