sonin.mn
Баянхонгор аймгийн Шаргалжуутад энэ сарын 27-нд “Сарлагийн наадгай-2015” тэмцээн болно. 10 дахь жилдээ зохиож буй уг арга хэмжээний хүрээнд бөхийн барилдаан, ихэр тугалын баяр, шилмэл бух шалгаруулах ёслол, сарлагийн сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, дэмбээний тэмцээн, сарлагийн уралдаан тус тус болох гэнэ. 
 
Харин энэхүү баяраас олсон орлогыг тус аймгийн “Халуун болор” төвийн саажилттай хүүхдийн сувиллын барилгын санхүүжилтэд зарцуулах юм байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг