sonin.mn
Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг энэ сарын 29-нд нижгэрхэн хийхээр болжээ.
 
Их аварга Хакүхо М.Даваажаргалыг Цагаан сарын өмнөхөн энэхүү хүндтэй цолыг хүртсэнээр Монгол Улсад аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар төрсөн анхны тохиолдол болж өргөн олон түмнийхээ хайр талархалыг хүлээсэн алдартан гэдгээ харуулсан.
 
Тэрбээр хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон удаа дараалан түрүүлсэн, хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн, нэмэлт барилдаан хийж  хамгийн олон удаа түрүүлсэн, жилийн 90 барилдаанаас хамгийн олон давсан зэрэг олон дээд амжилтын эзэн билээ.
 
Цагийг эзэлсэн Их аварга М.Даваажаргал энэ сарын башёг дуусгаад 27-ны өдөр эх орондоо ирэх юм. Японы хэвлэл, мэдээллээр мэдээлж байгаагаар "Монголд урьд өмнө болж байгаагүй том найр наадам болно" гэжээ.
 
Түүний найр дараагийн долоо хоногийн лхагва гарагт болох бөгөөд олон хүн уригдах нь тодорхой. Мөн Японоос Миягано дэвжээнийхэн болон ойр дотны бүх хүмүүс нь ирэх юм. Хилийн чанадаас олон хүн ирэх болсон учраас тусгай онгоц захиалсан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг