sonin.mn
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн гадаах ханан дээр зураачид найман зураг зурж дууслаа. Энэхүү уран зургийн ажлыг "Урлаг дизайн" академийн Ц.Баттөр, Л.Давааням, Т.Нямтогтох, Н.Гансүх, Д.Анужин нарын уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ. Тэд Г.Занабазарын хөрөг, хадны сүг зураг, сүм дугана зэрэг түүхийн сэдэвт зургийг зурсан байна.
 
“Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлийн 16 байршилд бодит мэт сэтгэгдэл төрүүлэхүйц 3D болон энгийн зураг зурж залуусын зураг авалтын бүс болгосон юм. Энэ төсөл нь хотын залуусын сэтгэлийг сэргээхээс гадна жуулчдад өөрийн нийслэлийг сурталчлах, монгол зураачдын авьяасыг үнэлүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн албаныхан хэлж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг