sonin.mn
УИХ-ын гишүүн, Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнийн санаачилагаар Өмнөговь аймгийн Залуучуудын холбоо, Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бага олимпод 21 багийн 450 гаруй тамирчид өрсөлдөнө.
 
“Өмнөговь 2015” Бага олимп Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өнөөдрөөс эхлэн 7 сарын 24-нийг дуустал 4 өдөр явагдана. Бага олимпод оролцогчид сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, одон бөмбөг, шатар, 100 буудалт даам, дугуй, биллиард зэрэг спортын 8 төрлөөр өрсөлдөх юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, “Хүннүгийн говь” ХХК нар ивээн тэтгэж хамтран оролцож байна.
 
Олимпийг улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх цаашлаад тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулж байгаа юм.
 
Өмнөговь С.Сумьяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг