sonin.mn
Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас нийслэлийн ногоон бүсийн зусланд зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг амрахад дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажлын хүрээнд Хан-Уул Дүүргийн Зорилтот бүлгийн 18 хүүхдийг зусланд хамруулав.
 
Жавхлант зусланд 2015 оны 07 дугаар сарын 13 өдөр 3 хүүхэд, 07 дугаар сарын 15 өдөр 2 хүүхэд амруулсан. Үлдсэн хүүхдүүдийг 2015 оны 07 дугаар сарын 20 өдөр Сансар зусланд амруулсан. “Сансар” зусланд 11 хүүхэд амруулаад байна.
 
Тус өдөр НХГБХГ-Хөгжлийн албаны дарга О.Ёсөнтөмөрийн хамт ХУД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн мэргэжилтэн Б.Нямгал Сансар зуслангийн үйл ажиллагааны явцтай танилцаж хүүхдээ “Сансар” зусланд хүргэж өгсөн.
 
 Хан-Уул Дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн хувьд Амьжиргааны төвшин доогуур, кейс бүртгэлтэй хүүхдүүдийг зусланд хамруулж байгаа нь тэднийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд Хүүхдүүдийн бодит оролцоог дэмжихэд чухал нөлөөтэй юм. Одоогийн байдлаар 16 хүүхэд зусланд амраад байна.