sonin.mn
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвийн хэсгээр өчигдөр үдээс хойш дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орсны улмаас аймгийн төвд үер болжээ.
 
Үерийн улмаас хашаа, гэр, байшин барилгын суурийн давхар, граш, автомашинд ус орсон, автомашин шаварт суусан гэх 57 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу  Онцгой байдлын газрынхан ажиллаж 21 автомашин, 36 том хүн, 9 хүүхэд, 36 гэр орон хашаа байшинг үерийн усанд автахаас аварчээ.
 
Хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл гараагүй, харин эд хөрөнгийн хохиролын хэмжээ тогтоогдоогүй байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг