sonin.mn
Гүүглийн Соёлын хүрээлэн Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей ба Богд хааны ордон музейтэй хамтран ойролцоогоор 200 гаруй соёлын зүйлс болон 20 дижитал үзэсгэлэнг ѳѳрийн сандаа байрлууллаа.
 
Google /Гүүгл/ нь Улаанбаатар хотын захирагч болон БСШУ-ы сайдын  дэмжлэгтэйгээр  Монголын соёлын баялгийн дээжээс, Монгол Улсын зарим хотууд болон тэдгээрийн ойролцоох  нутгийн 360 градусын зураглалыг Гүүглийн /Street View/-ийн санд оруулснаа танилцуулж байна. Тус санд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншанд хот, хотуудын  хоорондын үзэсгэлэнт байгаль, зам харгуй, Монголын хөдөө нутгийн зураглалыг  оруулжээ.
 
Гүүглийн Соёлын хүрээлэнд нэмэгдсэн онцлох зүйл бол Монголын уламжлалт соёл  Наадмын нээлт  буюу бѳхийн хүч чадал, хурдан морь, хүүхдүүдийн  морь унах урлаг ба мэргэн харвааны олон зуун жилийн настай спортын үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй үзэсгэлэн юм.
 
Наадам нь Юнескогийн Дэлхийн соёлын биет бус өвийн статусыг хүртсэн Монголын соёлын билэг тэмдэг болсны хувьд Гүүглийн Street View-ийн баг 2015 оны Наадмын зарим дүрслэл зургийг панорам байдлаар авснаа удахгүй гаргах юм.
 
Тус үзэсгэлэнд гаргаж буй нэгэн  чухал зүйлс бол Монголын Өлзийт хаанаас Францын IV Филипп хаанд илгээсэн 700 гаруй жилийн настай  захиа болно. Мѳн 1925 онд хэрэглэж байсан  Монголын уламжлалт бичгийн  анхны  машиныг үзүүлж байгаа  бөгөөд үүнийг  Гэгээрлийн  яамны Сайд Эрдэнэбатхаан Герман улсад  хүсэлт гарган хийлгэж байжээ .
 
Гүүглийн Соёлын хүрээлэн нь /google.com/culturalinstitue/ дэлхийн 800 гаруй хамтрагчийн 6 сая гаруй соёлын үнэт зүйлсийг багтаасан бөгөөд хүмүүст онлайн байдлаар дэлхийн соёлын ертөнцѳд нэвтрэх боломж олгохын зэрэгцээ ѳѳр олон үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх  зорилго тавин ажиллаж байгаа аж.
 
Монголд шинээр үзүүлж буй Street View-ийн 360 градусын зураглалын тусламжтайгаар одоо  дэлхий дахин  Монголын нүд алдам  тал нутгийг Гүүглийн газрын зураг /Google map/ дээр дижитал  хэлбэрээр үзэх боломжтой болж байна.
 
Street View бол Google maps-ийн нэгэн чухал хэсэг бөгөөд аль хэдийн 67 оронд хэрэгжиж, хүмүүсийг онлайн байдлаар ойр хавийн гудамж талбай, орон нутгийн газрын зураглалаа 360 градусын панорам байдлаар газрын зураг дээрээс үзэх боломжоор хангадгаараа онцлогтой.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг