sonin.mn
Монголын жүдо бөхийн холбооны тамирчдаас таван жүдоч ээлжит тэмцээндээ оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тамирчид энэ сарын 25-26-нд Тайванийн Тайпей хотноо болох "Asian Judo Open" буюу Азийн нээлттэй тэмцээнд оролцоно.
 
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д энэ оны УАШТ-ий хүрэл медальт М.Ганболд болон өнгөрсөн сард ОХУ-д болсон ОУТ-ээс хүрэл медаль хүртсэн Б.Эрхэмбаяр нар өрсөлдөх юм.
 
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д энэ оны улсын аварга Э.Гэрэлмаа, 57 кг-д Б.Баасанжаргал нар барилдах бөгөөд тэдний хамт хашир туршлагатай мастер П.Лхамдэгд хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг