sonin.mn
Увс аймгийн 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадмын зарим арга хэмжээ өнөөдрөөс Улаангом хотод эхэлсэн бөгөөд нутгийнхаа дэлхийд нэрээ цуурайтуулсан алдарт бөх Хорлоогийн Баянмөнх аваргын хөшөөг нутагт нь босголоо.
 
Энэхүү ойн баярын наадмын үеэр Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Хорлоогийн Баянмөнхийг алдаршуулж, хүндэтгэлийн хөшөөг бүтээсэн монгол түмний талархалыг хүлээж байна.
 
Увс аймгийн Хяргас сумын харьяат Дархан аварга Х.Баянмөнх 1968 онд улсын наадамд анх удаа ес даван түрүүлж байжээ. Үүнээс хойш 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онуудад буюу нийт 10 удаа түрүүлсэн төдийгүй 50 гаруй жил үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр гарч бөхдөө хайртай монгол түмний бахархал болсон энгүй их аварга билээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг