sonin.mn
УДБЭТ-ын 52 дахь улирлын тоглолтын сүүлийн үзвэр Ж.Мэнд-Амар "Үйлийн гурван толгой" үндэсний балетыг энэ сарын 26-нд тоглоно. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү дуурийн гол дүр болох Нансалмаагийн дүрд О.Анужин, Юндэнд Б.Пүрэв-Очир, Балганд СТА Х.Мөнгөнхөлөг, Хоролмаад М.Мөнхтуяа нар тус тус тоглох юм.
 
Энэхүү дуурийг анх манай тайзнаа 1987 оны 3 дугаар сарын 28-нд тоглож байв. Эл балетын хөгжмийг УГЗ В.Боролдой 2008 оны 10 дугаар сард симфони найрал хөгжимд хөрвүүлэн тогложээ. Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг