sonin.mn
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам энэ сарын 23-25-нд болно. Тус баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа маргааш 09.00 цагаас эхлэх юм.
 
Энэхүү түүхт ойн баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байна. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны урлаг соёлын арга хэмжээнд 1000 гаруй хүн оролцохоор бэлтгэлээ хийж байгаа аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг