sonin.mn
Эрчүүдийн гэх тодотголтой цөөхөн эмнэлгүүдийн нэг “Гарьд манлай” эмнэлгийн эмч, профессор З.Цэвэгмид зөвлөж байна. 
 
-Сүүлийн үед манай эрчүүдийн дунд түрүү булчирхайн өвчлөл их тохиолдох болсон. Тиймээс энэ удаа эрчүүддээ дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. Түрүү булчирхай бол эрэгтэй хүний нөхөн үржихүйн гол эрхтэн. Төмсөгнөөс эр бэлгийн эс үүсээд, түрүү булчирхайнд хадаглагдаж байдаг. Хэрэгтэй үед тэнд хадгалагдсан эр бэлгийн эс шээсний сүвээр цацагддаг онцгой үүрэгтэй. 
 
Ийм учраас түрүү булчирхай анатомийн хувьд маш их өвчлөмтгий байдалд оршдог. Давсагны гарах хэлбэр дээр шээсний сүвийг наймын тоо шиг ороож түрүү булчирхай байрлана. Гэтэл ханиад хүрнэ, хатгаа авна, бөөр өвдөнө гэх мэт бүх өвчнөөр өвдөхөд шээсээр бактер ялгарна. Энэ бүхэнд түрүү булчирхай үрэвсэж байдаг.
 
Нэгдүгээрт, бэлгийн замын өвчин, мөн үрэвсэлт болон бактерийн гаралтай өвчнөөс үүснэ. 
Хоёрдугаарт, сэтгэл санааны болоод хөгшрөлтөөс хамаарч түрүү булчирхай томорно. Ингээд томроод ирэхээр шөнө шээгээд эхэлнэ. Шээс тасалдаж гарах, дүлж шээх шаардлагатай болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс түрүү булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн дээр дурьдсан шинж тэмдэг илэрвэл даруй эмчлүүлэх хэрэгтэй.
 
Бага зэрэг архи уусан үед шээс нь хаагдчихдаг, давсгаа цоолуулаад гуурс зүүгээд явж байгаа хүн олон байдаг. Ийм байдалд хүрэхгүйн тулд ганцхан түрүү булчирхай ч биш ямар ч өвчнийг эрт оношлоод эмчлүүлчихвэл ямар нэгэн зовлон зүдгүүрт хүрэхгүй. Тиймээс та манай эмнэлэгт хандаж, түрүү булчирхайн оношлогоо, эмчилгээг хийлгээрэй. 
 
Дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл 99223333, 99114018 дугаараар холбогдоорой.