sonin.mn
КАИР. /ITAR-TASS/. Өчигдөр Нил мөрөнд зугаа цэнгэлийн зориулалттай усан онгоц осолдсоны улмаас наад зах нь 15 хүн живжээ гэж “Al-Arabia” телевиз мэдээлэв.
 
“Осол Египетийн нийслэл Каир хотын ойролцоо болсон байна. Урьдчилсан мэдээгээр усан онгоцон дээр 70 орчим хүн байсан бөгөөд энэ нь ачааны хөлөг онгоцтой мөргөлдсөн байна” гэж “Al-Arabia” телевиз мэдээлжээ. Цагдаа нар уг усан онгоцны эзнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг