Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Наадмыг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл өгсөн юм.
Зуу гаруй жилийн өмнө их хүрээнд тэмдэглэдэг байсан даншиг наадмыг уламжлалын дагуу энэхүү арга хэмжээ болох бөгөөд наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион байгуудагчид үзэж байна.
Наадмын үеэр жуулчдад зориулсан Mongolian Tourism Market (MTM) –ийг зохион байгуулахаас гадна Хүрээ цам гарч байсан уламжлалын дагуу цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэх юм. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдана.
Наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.
Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлана.
Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүд цол харгалзалгүйгээр оноолтоор барилдана. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдна.
Даншиг наадмын цол зөвхөн даншигтаа үйлчилнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Заншил ёсоор Бат оршил буюу Даншиг өргөх Жавзандамба хутагтын 10-р дүр одоохондоо тодроогүй байдаг.Тэгэхээр нэгэнт л Бат-Оршил өргөх эзэнгүй болохоор Даншиг гэж нэрийдэх нь оновчгүй байна.бат-үүлд зориулж Даншиг өргөнө гэвэл ёс бус юм болно.МАН-АН-д зориулж түргэн тонилгох болон дахин төрөл үл олуулах ном байдаг бол уншуулмаар байна.Чухам яагаад Гандантэгчинлин хийд оролцохгүй Бээжингийн төлөөний лам нар болох дамбажав,нацагдорж хоёр сууж байдаг байна.Явж явж эр саарал илжиг урагш нь чангаагаад байна уу,үгүй юу.Жоготой л юм байна даа.
батүүл юу сэдээд ямар сонирхлоор ингээд элийрээд байнаа. цол өгнө ч гэх шиг. саяхан нэг эргүү авгай Чингсийг тодруулна гэлүү одоо энэ батүүл бас даншиг сэргээнэ ч гэх шиг дээр дооргүй элийрдэг болжээ.
Үүл баатар нь хуурамч ардчилалаа гээж манж феодал нийгмээ санагалзваа гэж.Наадамч болохл юм байна.Ард түмэнч очих л биз.Хэд нь буцаж ирдэг юм болдоо хөөрхий?Эх захгүй энэ их баяр наадам Монголчууд бидний амьдралыг энх амаглан сайн сайхан болгохгүй халаасийг маань улам хоосолж улам зүдрүүлэх нь дэндүү ойлгомжтойг анхаар!
Бат-үүл гуай зөнөтөглөж гүйцжээ.Ийм тэнэг юм хийж байхаар траншейнд оруулж алсан хэдэн мянган хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлэх ёстой баймаар юм.
Hyatadiin huuramch banchin bogdod ochij morgood bsan 2 lam haragdaj bh chini uy bolood bnaa batyyl gej erguu bas uy ve hyatadiin bodlogo huchtei orj irj bn seremjiltsgeeye yag manj nariin argiig hereglej ochnoon tochnoon bogd hoid dur todruulj mongolchuudiig oorsdiih ni garaar bagalzuurdaj hyadaltsuulah bodlogo yavj bn
negdugeert ene balai ajilaa yaraltai zogsoo yagaad gevel naad heden hunii dald bodlog yavagdaj bna. Mongoloor duuren hudalaa hulhi huvilgaad lam nar dalai lamiin buunii nohoi nar dalai lam mongoloos hudlaa hutagt huvilgaad uuriin hajuudaa baigaa lam banid nariig todoruulj show hiij baina huvilgaad chin deerueduuruu erdem chadalaaraa todorj baisan bolohoos bish odooniih shig uzemj eer shiidej zasag daragiin songuul mayagaar hiij baigaagui shuu. Hoyort dalai lamiig delhiin buddha shashinii terguun gej anduuraad baih umaa tiim bish shuudei tuvd manai 2 t ool baihaa hutagt hun uuruu id shidee uzuulj todordog um shuu ertnii gashuun tuuh ehleed baih shigee
Naad naadam chin hend heregtei um be maluudaa manaid hyamral ihtei baihad balai hairan mungu batuul soliorchee. Yanz buriin tsol ugj mongol bihiig hoorond ni hagaruulj baih gej dee . Mongoliin buh huvilgaad dalai lamiin hajuugaas todorood baihdaa yahavdee arai l fanaaltai umaa.arhangaid zavhand baij boldogui umuu haashaa um be .