sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Луизиана муж улсын кино театрт зэвсэгт этгээд гал нээсний улмаас нэг хүн амь үрэгдэж, олон хүн шархаджээ. Гэмт этгээд энэ хэргийг үйлдсэнийхээ дараа амиа хорлосон гэж албаны хүмүүс хэллээ.
 
Нүдээр харсан гэрчүүдийн мэдэгдсэнээр, тус муж улсын Лафайет хотын кино театрт кино гараад 20 орчим минут болж байхад зэвсэгт этгээд гал нээжээ. Лафайет нь 120 мянга орчим хүн амтай хот аж. “Хэргийн газарт очиход хоёр хүний цогцос байсан. Нэг нь зэвсэгт этгээдийнх” гэж цагдаа нар хэллээ.
 
Зэвсэгт этгээд чухам ямар учраас ийм хэрэг үйлдэх болсон нь хараахан тодорхойгүй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг