sonin.mn
ВАШИНГТОН. /Kyodo/. Дэлхийтэй маш төстэй гарагийг илрүүлсэн гэж АНУ-ын сансар судлалын хүрээлэн НАСА мэдэгдлээ. Сансрын телескоп “Kepler”-ийн цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр энэ гарагийг илрүүлжээ. Шинэ гарагийг “Kepler-452b” гэж нэрлэсэн гэнэ.
 
Энэ гараг нь дэлхийгээс 1400 орчим гэрлийн жилийн зайтай оршдог аж. “Kepler-452b”-ын гадаргуу дээр хүн хэрэглэж болохуйц ус байх магадлал өндөр байна гэж НАСА мэдэгдлээ. Дэлхийтэй төстэй олон гараг урьд нь олдож байсан юм.
 
Гэхдээ НАСА-гийн үзэж буйгаар, “Kepler-452b” нь тэдгээрийн дундаас дэлхийтэй хамгийн төстэй нь ажээ. Энэ гарагийг олсон нь өөр нэг дэлхийг олох ажил ахицтай явааг тодорхой харуулаа гэж НАСА мэдэгдсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг