sonin.mn
МАНИЛА. /BusinessInsider/. Маргаантай гэрээний улмаас АНУ-ын поп од Крис Брауныг Филиппинээс гарахыг нь хоригложээ гэж “South China Morning Post” сонинд мэдээлэв. Крис Браун Хонконгт тоглолттой байсан бөгөөд тоглолт эхлэхээс хэдэн цагийн өмнө түүнийг Филиппинээс гарахыг нь хориглосон байна.
 
Дээрх сонинд мэдээлснээр, Крис Брауныг Филиппинээс гаргаж болохгүй гэсэн шийдвэрийг тус улсын шүүх мягмар гарагийн орой гаргасан байна.
 
Мягмар гарагийн орой тэрбээр товлосон ёсоор тус улсад тоглолтоо хийсэн боловч 2014 онд болсон тоглолтод оролцоогүйн улмаас Крис Браун зохион байгуулагчдад мөнгө төлөх ёстой болсон байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын шүүх түүнийг Филиппинээс гаргахгүй арга хэмжээ авчээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг