sonin.mn
Завханы Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь гадаргын усны мониторингийн сүлжээг шинэчлэн өргөтгөх ажлыг хийгээд байна. Тухайлбал гадаргын усны Тээл-Дөрвөлжин, Хомын хоолой-Дөрвөлжин, Хар нуур-Дөрвөлжин харуулуудыг шинээр байгуулсан байна.
 
Харуулуудыг байгуулах, багаж төхөөрөмжжүүлэх ажилд нийт 15,0 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан байна. Мөн цэвдэгийн үргэлжилсэн тархацтай бүсэд цэвдэгийн хяналт шинжилгээний сүлжээг Тосонцэнгэл, Идэр, Отгон сумдад байгуулжээ. Ингэснээр цэвдгийн өөрчлөлтийг хянах боломж бүрдээд байна.
 
Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг