sonin.mn
Хэнтий аймгийн Батширээт суманд энэ сарын 19-22-ны өдрүүдэд “Ёохор-2015” урлагийн наадам боллоо. Тус наадамд ОХУ-ын Чити мужаас 3 хамтлаг, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 26 хамтлаг Ёохор бүжгийн уламжлалт, модерн буюу орчин үеийн гэсэн 2 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
 
Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дэргэдэх ардын авъяастнуудын “Золбоо” хамтлагийнхан амжилттай оролцон уламжлалт бүжгийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
 
Ардын авъяастан ахмад уран бүтээлчдээс гадна Соёлын төвийн дэргэдэх залуусын үндэсний хөгжмийн хамтлагийн уран бүтээлчид, нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр “Ёохор-2015” наадамд оролцсон юм.
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг наадамд оролцох уран бүтээлчдийн замын зардал, тоглолтын иж бүрэн хувцасаар хангаж өгсөн аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг