sonin.mn
АНУ-ын  “Netflix” компанийн бүтээл "Марко поло" киноны зураг авалт Унгарт эхэлжээ. Тодруулбал, энэхүү олон ангит цувралд СТА А.Цэгмэд, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, ХБНГУ-д буй “Хөх тэнгэр” хамтлаг, манай кино урлагт алтан каскадиорууд хэмээгддэг “Тэнгэрийн чоно” Монголын орлон тоглогчдын холбоо, тулааны урлагийн багийнхан тоглохоор тус улсыг зорьсон юм.
 
Дашрамд дурдахад, энэхүү олон ангит киноны эхний улирлын нээлт өнгөрсөн 12 дугаар сард Нью-Йоркийн алдарт “Broadway” дэх “AMC Loews” театрт болсон. Тус киноны Аригбөхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглож Холливудад мөрөө гаргасан юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг