sonin.mn
НҮБ. /ITAR-TASS/. Солонгосын Хөдөлмөрийн намын 70 жилийн ойг тэмдэглэхийн сацуу 10 дугаар сард цөмийн бас нэгэн туршилтыг Умард Солонгос хийж магадгүй гэж тус улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Чан Ил-Хун мэдэгдэв.
 
“Умард Солонгос 10 дугаар сарын 10-нд Хөдөлмөрийн намын 70 жилийн ойг тэмдэглэж, томоохон хүрээтэй арга хэмжээ зохион байгуулна. Мөн Умард Солонгос олон улсын конвенцт ямар нэг үүрэг хүлээгээгүй учраас юу хийх нь бидний эрх юм. Тиймээс дахин цөмийн туршилт хийнэ гэдгийг үгүйсгэхгүй” гэж тэрбээр мэдэгджээ.
 
Гэвч тэрбээр, энэ асуудлаар шууд тайлбар хийх хүн нь би биш юм гэж хэлэв. Умард Солонгосын цөмийн хүчний гол зорилго бол өнгөрсөн 50 жилийн хугацаанд бидний эсрэг явуулсан АНУ-ын дайсагнасан бодлогоос улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах юм гэж БНАСАУ-ын дипломатч хэлжээ.
 
Сүүлийн хэдэн жилүүдэд тодруулбал, 2006, 2009, 2013 онуудад Умард Солонгос цөмийн туршилт хийсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг