sonin.mn
Ховд аймагт 2015 оны эхний хагас жилийн байдлаар 7159 өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, хөдөлмөрийн насны 15.1 мянган малчин уг салбарт ажиллаж байна. Энэ оны эхний хагас жилийн мал тооллогоор 3 487 263 толгой мал тоологдсон бөгөөд сүүлийн жилүүдэд аймгийн малын тоо толгой тасралтгүй өсөн нэмэгдэж байна.
 
Жилд дунджаар 11.0- 12.0 мянган тн мах, 800 тн хонины ноос, 80 тн тэмээний ноос, 350 тн ноолуур, 500-600 мянган ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлж, хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн махны хэрэгцээг 100 хувь, төмсний хэрэгцээг 182,8 хувь, сүүний 72,8 хувь, хүнсний ногооны 95,3 хувийг тус тус дотоодын үйлдвэрээс хангаж байгаа юм. 
 
2013 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2241,3 мянган мал тоолуулсан нь урьд оныхоос 202,3 мянган толгойгоор өссөн бол 2014 онд 880.000 төл бойжуулж, 2 625 577 толгой мал тоолуулж, 1,0 сая төл бойжуулж, 2015 онд Ховд аймаг түүхэндээ хамгийн олон төл бойжуулжээ.
 
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг